ЕБС-ийн 7-р ангийн сурагч байхаасаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэж явсан нэгэн залуу 18 нас хүрэнгүүтээ л иргэний үнэлэмлэхээ барьж очоод ТББ-аа бүртгүүлж байсан гэхийг сонсоод өөрийн эрхгүй түүнийг сонирхов. 
Сургуулиудад заал байгаа хэрнээ томчууд бидний өмнөөс мөнгийг нь төлж түрээслэчихээд сурагчдад заал нь олддоггүй. Заалгүй сурагчид PC-нд л чөлөөт цагаа өнгөрөөдөг, ахлах ангийн сурагчид архи ууж, тамхи татдаг. Тиймээс хичээл тарсанаас хойш тодорхой цагт сурагчдийг зааланд тоглох боломжоор хангаач ээ гэсэн саналыг тавьж, МҮОНТВ болон Нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлж байлаа. 
Энэ ажлынхаа хүрээнд бид нар НИТХ-ын Залуучуудын лобби бүлгийн төлөөлөгчидтэй уулзаад саналаа хэлтэл юу гэж хариулсан гээч? Хүүхдүүд асуудлаа маш сайн судалж, ул суурьтай шаардлага тавьж байсан учраас өөрсөддөө итгэлтэй, урам зоригтойгоор ярьсан. Гэтэл “Ахын дүү нар ингэж явахын оронд явж хичээлээ хий, ингэж улс төржиж болохгүй” гэж хэлээд урмыг минь унтрааж байсан юм. Саналаа хүргүүлж байсан сурагчдын дундаас би арай ахмад нь, ахлах ангийн сурагч байсан болохоор ч тэр үү “Үүнийг улс төржилт гэж бодохгүй байна. Бидний аав ээжүүд саналаа өгөөд та нарыг сонгосон. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулаад өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг хүргэж, шийдвэр гаргах төвшиний хурал руу оруулах гэж та нартай уулзаж байгаа нь ичгэвтэр, хийх ёсгүй зүйл гэж бодохгүй байна. Хэрэв та бүгд бидний дуу хоолойг илэрхийлдэггүй, ийм байдлаар ханддаг юм бол бид аав ээждээ очоод та нарт битгий саналаа өг гээд хэлчихэж чадна” гээд хэлсэн чинь зангиагаа ч янзлалгүй хайнга сууж байсан ах нар тэр дороо хандлагаа өөрчилж, бидний асуудлыг хуралд танилцуулахаар болсон. 
Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл, мэдээлэлтэй, асуудлаа судалчихсан, ардчилсан зарчим яаж хэрэгждэг талаар ойлголттой байгаад өөрийгөө зөв илэрхийлж чадвал ямар ч сурагч, ямар ч залуу бусдад дуу хоолойгоо хүргэж, нөлөөлж, ур чадвараа үнэлүүлэх боломжтой шүү. 
Сошиал медиа хүчтэй, энэ хүчээр гайхалтай өөрчлөлтүүдийг хийж байна. Гэхдээ сошиал медиагаар өгч буй замбараагүй мессежүүд шуугиан болоод л өнгөрөх аюултай. Үүний оронд зохих газарт нь хандаж дуу хоолойгоо хүргэвэл асуудлаа бодитоор шийдвэрлүүлэх боломжтой.
soteee_06 and delgermaa21 like this
  • eaglenewssocialЕБС-ийн 7-р ангийн сурагч байхаасаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэж явсан нэгэн залуу 18 нас хүрэнгүүтээ л иргэний үнэлэмлэхээ барьж очоод ТББ-аа бүртгүүлж байсан гэхийг сонсоод өөрийн эрхгүй түүнийг сонирхов.
    Сургуулиудад заал байгаа хэрнээ томчууд бидний өмнөөс мөнгийг нь төлж түрээслэчихээд сурагчдад заал нь олддоггүй. Заалгүй сурагчид PC-нд л чөлөөт цагаа өнгөрөөдөг, ахлах ангийн сурагчид архи ууж, тамхи татдаг. Тиймээс хичээл тарсанаас хойш тодорхой цагт сурагчдийг зааланд тоглох боломжоор хангаач ээ гэсэн саналыг тавьж, МҮОНТВ болон Нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлж байлаа.
    Энэ ажлынхаа хүрээнд бид нар НИТХ-ын Залуучуудын лобби бүлгийн төлөөлөгчидтэй уулзаад саналаа хэлтэл юу гэж хариулсан гээч? Хүүхдүүд асуудлаа маш сайн судалж, ул суурьтай шаардлага тавьж байсан учраас өөрсөддөө итгэлтэй, урам зоригтойгоор ярьсан. Гэтэл “Ахын дүү нар ингэж явахын оронд явж хичээлээ хий, ингэж улс төржиж болохгүй” гэж хэлээд урмыг минь унтрааж байсан юм. Саналаа хүргүүлж байсан сурагчдын дундаас би арай ахмад нь, ахлах ангийн сурагч байсан болохоор ч тэр үү “Үүнийг улс төржилт гэж бодохгүй байна. Бидний аав ээжүүд саналаа өгөөд та нарыг сонгосон. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулаад өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг хүргэж, шийдвэр гаргах төвшиний хурал руу оруулах гэж та нартай уулзаж байгаа нь ичгэвтэр, хийх ёсгүй зүйл гэж бодохгүй байна. Хэрэв та бүгд бидний дуу хоолойг илэрхийлдэггүй, ийм байдлаар ханддаг юм бол бид аав ээждээ очоод та нарт битгий саналаа өг гээд хэлчихэж чадна” гээд хэлсэн чинь зангиагаа ч янзлалгүй хайнга сууж байсан ах нар тэр дороо хандлагаа өөрчилж, бидний асуудлыг хуралд танилцуулахаар болсон.
    Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл, мэдээлэлтэй, асуудлаа судалчихсан, ардчилсан зарчим яаж хэрэгждэг талаар ойлголттой байгаад өөрийгөө зөв илэрхийлж чадвал ямар ч сурагч, ямар ч залуу бусдад дуу хоолойгоо хүргэж, нөлөөлж, ур чадвараа үнэлүүлэх боломжтой шүү.
    Сошиал медиа хүчтэй, энэ хүчээр гайхалтай өөрчлөлтүүдийг хийж байна. Гэхдээ сошиал медиагаар өгч буй замбараагүй мессежүүд шуугиан болоод л өнгөрөх аюултай. Үүний оронд зохих газарт нь хандаж дуу хоолойгоо хүргэвэл асуудлаа бодитоор шийдвэрлүүлэх боломжтой.

Log in to like or comment.